top of page

Хятад хэлний өвлийн хөтөлбөр

​Тайланд улсад Зохион байгуулагдахаар боллоо

bharath-mohan-2CjOnwJCMJM-unsplash.jpg

Хөтөлбөрийн тухай

Зохион байгуулагдах газар: Тайланд улс, Нонтабури хот (Бангкок хотоос 20 км-ын зайд)

Хугацаа: 2026 оны 01 сарын 07-аас 01 сарын 21 хооронд (14 хоног)

Байрлах газар: Нонтабури Сургуулийн кампус

Хөтөлбөрийн үндсэн бүтэц

  • 24 цагийн хятад хэлний хичээл

  • 8 цагийн гадаад багштай англи хэлний ярианы хичээл

  • 8 цагийн биеийн тамир

  • 8 цагийн Соёлын хичээл

  • "Really Cup" олон улсын хятад хэлний тэмцээн

  • Монгол, Орос, Тайланд, Хятад зэрэг улсуудын хүүхдүүдтэй соёлын солилцоо

  • Тайланд улсын алдартай газрууд болон хоёр хотын аялал

  • Спорт өдөрлөг

  • "Хятадад суралцах нь" эвент

"Really Cup" олон улсын хятад хэлний тэмцээн

Энэхүү тэмцээн нь манай байгууллагын хамтран ажиллагч Really боловсролын групп, Тайланд улсын Боловсролын яам, болон Триамудомсуксапаттанакарн Нонтабури сургуультай хамтран жил бүр зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ юм.

2026 оны 1-р сарын 11–13-ны хооронд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах энэ тэмцээнд манай хөтөлбөр Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

Тэмцээн нь дараах үндсэн гурван төрөлтэй:

  • HSK шалгалт

  • Илтгэлийн уралдаан

  • Бичлэгийн уралдаан

Эдгээр нь бүх түвшний сурагчдад зориулсан ангилалтай байдаг нь тус тэмцээний онцлог, давуу тал юм.

Хөтөлбөр

1.png
2.png

Холбоо барих

2025 COGNITWAY XXK

+976 80606920

Cognitway@gmail.com

 7th floor, M-Plaza, Chingeltei district - 5 khoroo, Ulaanbaatar 15141

  • Instagram
bottom of page